

2026
·8 бүлэг
Хосолсон бүтэцтэй хүүхдийн анхан болон дунд шатны онлайн балеты хичээл (Тайлбар + Хөгжимтэй дасгал) Адажио Балет Студио бэлтгэв.
39,999₮
29,999₮
Хосолсон бүтэцтэй хүүхдийн анхан шатны онлайн балеты хичээл (Тайлбар + Хөгжимтэй дасгал)
Балетын бие, гар болон хөлийн үндсэн байрлалууд заагдана
Багштайгаа болон үзэгчидтэйгээ мэндэлж сурцгаая. Балетын мэргэжлийн жүжигчид дасгал бүрийнхээ эхлэл болон төгсгөлд ёсолгоо хийж дасгалжуулагч багш болон төгөлдөр хуурчид хүндэтгэл үзүүлдэг. Мөн тоглолт бүрийн дараа үзэгчиддээ ёслон хүндэтгэл үзүүлдэг.
Газрын дасгалаар дамжуулан биеийн ерөнхий чадавхи хөгжүүлэх боломжтой.
Дасгал хичээлээ эхлэхийн өмнө зохистой бие халаалт хийх нь суралцагчийн биеийн булчин, шөрмөсийг хүнд дасгал хөдөлгөөнд бэлдэж өгөхөөс гадна болзошгүй бэртэл гэмтлээс хамгаална.
Хөлний үзүүрийн жийлт ээлт. Энэхүү дасгал балетын үндсэн хөлийн жийлтийг мэдэрж дадахад туслахаас гадна хүүхдийн нумын хөгжлийг дэмждэг. Мөн цаашлаад балетын ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхэд хөлийг чадалжуулж өгдөг.
Энэхүү дасгал хөлийн арын бүдүүн шөрмөсний сунгалтыг сайжруулах ба балетын хамгийн чухал суурь сунгалтуудад багдтаг.
Хамгийн чухал сунгалтуудын нэг.
Өвдөг жийж мэдрүүлэх болон хөлийн бүдүүн шөрмөс болон ташааны уян хатан сайжруулах дасгал
Энэхүү дасгалаар өвдөг, өлмий жийж мэдрүүлэх болон нурууны чадлыг хөгжүүлэхэд тустай.
Тулгуур дээрх дасгал (Балетын үндсэн техник - Анхан шат)
Балетын үндсэн хагас болон бүтэн суулт
2a. Хөлийн жийлт дасгал (Tendu) Tendu гэж юу вэ? Хэрхэн хийх вэ? Зөв хийх яагаад чухал вэ? 2b. Tendu + music
3а Jeté гэж юу вэ? Хэрхэн хийх вэ? тайлбар 3b Jeté + Хөгжимтэй
4а Relevé (Хөлийн өлмий дээр гарах дасгал) 4b Relevé + Хөгжимтэй
Pas de bourrée нь балетын жижиг, хурдан алхамтай шилжилтийн хөдөлгөөн юм.
Passé гэдэг нь нэг хөл дээрээ зогсоод, нөгөө хөлийн улыг өвдгөндөө хүргэж байрлуулах хөдөлгөөн юм. Энэ нь эргэлтийн болон үсрэлтийн суурь болдог маш чухал байрлал.
Тулгуур дээрх удаан, зөөлөн Адажио дасгал нь хөлийн суналт, баланс, уян хатан байдлыг хөгжүүлнэ.
Grand Battement гэдэг нь шулуун хөлөөрөө хурдтай, хяналттай дээш шидэх хөдөлгөөн юм. Энэхүү дасгал нь үсрэлт, эргэлтийн бэлтгэл болдог маш чухал дасгал юм. Хөлөө хяналттай, хүчтэй, шулуун шидэх хэрэгтэй.
Заалны голд бид явар нэгэн түших тулгуурийн тусламжгүйгээр тэнцвэр, хяналт, биеийн төвийг хөгжүүлнэ. Энд бидний core булчин, баланс, coordination илүү ажиллана. Нуруу урт, гэдэс татсан, бие төвдөө — үүнийг үргэлж санаарай
Plié бол үсрэлт, баланс, уян хатан байдлын үндэс суурь дасгал юм. Нуруу дээш сунасан, мөр, цээж сул, гарын дамжлагийн хамт чөлөөтэй суултууд хийгдэнэ. Гүнзгий суулт дээр аль болох амьсгал сул, нуруу тэгш дээш сунасан байдалтай байх ёстой ба ташаа болон шагайн дээр тэнцвэрээ олох ёстой.
Энэ комбинаци нь хөлийн суналт, жингийн шилжилт, балансийг хамтад нь хөгжүүлнэ. Мөн Tendu + Passé нь эргэлтийн маш чухал бэлтгэл юм
Энэхүү комбинаци нь жингийн шилжилт, хөлний хурд, балансийг хөгжүүлнэ.
Энэхүү комбинаци нь жингийн шилжилт, хөлний хурд, балансийг хөгжүүлнэ.
Chassé нь том үсрэлтийн бэлтгэл болдог Хөл урд жийж, урссан хөлийн ардаас ард хөлийг хавсарч хөдөлнө
Үсрэлт нь балетын хамгийн эрч хүчтэй, хөгжилтэй хэсэг юм. Хичээлийн энэхүү хэсэгт бид хөлийн хүч, хурд, уян хатан байдал, тэнцвэрийг хөгжүүлнэ
Sauté гэдэг нь хоёр хөлөөсөө зэрэг түлхэлт авч дээш үсэрч, хоёр хөл дээрээ зэрэг зөөлөн буцаж буух суурь жижиг үсрэлт юм. Бүх үсрэлт plié-ээс эхэлж, plié-д буудаг гэдгийг санаарай.
Sissone-оос Arabesque байрлал руу дамжих дасгал хийнэ. Арабеск гэдэг нь нэг хөл дээр зогсоод, нөгөө хөлийг арагш сунган өргөх байрлал юм. Энэхүү байрлал нь Sissone үсрэлтэд ашиглагддаг. Энэхүү комбинаци нь үсрэлтийн хяналт, зөөлөн буулт, балансийг хөгжүүлдэг
Сурсан суурь хөдөлгөөнүүдээ ашиглаад хөнгөн бүжиг хийж үзэцгээе.
Сурсан бүх хөдөлгөөнөө ашиглан бүжиг хийж үзэцгээе.
Балет бол зөвхөн хөдөлгөөн биш, хүндлэл, гоо зүй, талархал юм. Бид багшдаа, хөгжимдөө, үзэгчдэд болон өөрсдөдөө талархаж ёсолгоо хийдэг.